cherry

. 2011-02-22 - стрессгүй хичээл

Ангилал: багш нарт
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль дунд, ахлах ангийнханд заах хичээлийн тоог нэгээр нэмжээ. Тэр нь "стрессгүй хичээл" нэртэй юм байна. Энэ талаар тус сургуулийн захирал С.Одмандахтай уулзаж ярилцлаа.

-Танай сургууль ямар учраас стрессгүй хичээлийг заах болов?

-Манай сургууль 2100 сурагч­тай. Чингэлтэй дүүр­гийн 17, 18 дугаар хорооны ир­гэ­дийн буюу  Улаан­баатарын захын гэр хороол­лын хүүх­дүүд сурдаг. Сургуулийн орчин, сурагч, багшийн ачаалал, сургал­тын таатай орчин бүрдүүлэх явцад олон асуу­дал тулгардаг. Жишээ нь, хүүх­дүүд гэр бүлийн нөхцөлд нэ­лээд стресстэй байдгаас  сургууль­даа ирэхээр, сургалтын үйл ажил­лагаанд оролцох идэвх муу, хи­чээлдээ сонирхол­гүй байдаг. Тэр хэмжээгээр сургал­тын чанарт ахиц гарахгүй байдал ажиглагдсан. Хүүх­­дүү­дийн яриа­наас аав, ээж нь ажилгүй, гэр бү­лийн орлого дутма­гаас болоод хэрэгцээтэй зүйлээ хэрэглэж чад­даг­гүй, сонирхолтой зүйлдээ су­рал­цаж чаддаггүй нь ан­заарагдсан. Мөн хүссэн зүйлээ авч, идэж, өмсч чаддаггүй зэргээс бо­лоод сэтгэл зүйн хувьд байнгын  дарамттай байдгаа тэд ярьдаг юм. Тиймээс хичээлийн бэлтгэлгүй ирдэг. Гэрийн даалгав­раа хийдэг­гүй. Ном сурах бичиг хангалтгүй гэх зэргээр тухайн цагийн хичээл эхэл­дэг. Хичээл эхлэхэд, өнөө хүүхэд хичээлийн хэрэглэл дутуу, гэрийн даалгавар хийгээгүйгээс болоод багш ст­ресст ордог. Ингээд  бо­ловсрол олгох 40 минутын идэвхтэй хуга­цааны 10-15 минут багш хүүх­дүүд­тэй мар­галд­саар өнгөрдөг.  Яагаад гэрийн даалгавар хийгээ­гүй,  яагаад хичээ­лээс хоцров, хичээ­лийн хэрэглэлээ яасан зэрэг бу­химд­луудаас  үндсэн 40 минутын хичээлийн магадгүй 50 хувь нь л идэвхтэй, үлдсэн нь үр дүн­гүй өнгөрдөг. Багш нар ч энэ талаар ярьдаг. Хүүхдүү­дийн  хи­чээлд орол­цох оролцооноос шалт­гаалаад сурагч багшийн хооронд зөрчил үүсдэг. Үүнээс болж хичээ­лийн чанар чансаа  буурч  магадгүй гэж үзсэн. Гэр хорооллын сургуулийн хүүхдүүдийн сурлагын чанар хан­галтгүй, хүмүүжлийн до­гол­долтой байна гэдэг асуудал яригддаг. Тиймээс  энэ бүхэнд гарц хайж эхэл­сэн. Ингээд хүүхэд бол­гонд ямар нэг байдлаар стан­дарт хөтөлбөрт заагдсан хичээлүү­дээс гадна, өөрс­дийнх нь дур сонир­­хол, хүслийн да­гуу 40 минутыг өнгөрөөе гэж шийд­сэн. Энэ 40 минутыг бид стрес­с­гүй хичээл гэж нэрлээд бай­гаа. Ин­гэснээр багш ч бухимдахгүй, хүүх­дүүд ч өөрсдийн сонирхлын дагуу энэ 40 минутын хичээлийг өнгөрөөх юм.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2011-02-22 - Сайн уу

Бичсэн: UGI
Их сайхан хичыээл байна шүү тэ
Хамтарч хичээллэсэнд баярлалаа багшдаа хайртай clown
. Шууд холбоос

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Энхрашаан
. нацагням
. Мижиддорж
. Ариунаа
. сараа
. должинсүрэн
. мядаг

Найзууд

Бичлэг: 18 » Нийт: 23
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax